twitter


Драфтанд байсан юмнуудаа нэгтгээд орууллаа

Цагийн зүү тойрохоо болиод бөглүү дурсамжууд эргэлдэнэ
Цантсан цонхон дээр мартагдсан хэн нэгний царай гэрэлтэнэ
Цагтаа дурлаж бас хайрлаж явсан түүний дүр үзэгдэж
Царцаа шиг үсэрч явсан үеийн үйлийн үрээ үз гэж


Үлгэр үүрд биш гээд дээр хэдэн такт бичиж байсан санаж байгаа байх... Тэрний үргэлжлэл болгож хэдэн юм бичлээ.


2010оны 9сарын 8нд Франц улс руу Монгол Францын хамтарсан "Хос Аяс" фестивалд оролцохоор явсан Монголын Хип Хоп урлагын томоохон төлөөлөгчдийн нэг чадварлаг эмэгтэй реппэр Gennie-н бичлэг Mongolian Bling сайтад тавигдлаа. Тэрээр тэнд Францын болон Монголын ардын хөгжимийн хамтлагтай хамтарсан тоглолтыг хэд хэдэн хотуудад хийсэн байна. Мөн Жэнни өөрийн шинэ цомог болох МОНГОЛЫН СУУ БИЛИГ-ээ тэнд түгээхээр авч явсан юм.



Асуултын РЕП самбарт Мемүгийн сэдвийн дагуу текст гэж зохиогддог билээ. Хамгийн сүүлд "ТЭНЭГҮҮДИЙН ОРОН" гэсэн сэдвийн дор бичсэн миний райм кк. Мань толгойдоо аялаж байхдаа харсан зүйлүүдээ бичээд байгаан за тэгээд уншаад ойлгоно биздээ


          Дайн ба Энх хамтлагийг бид бүгд мэдэх болохоор тэдний тухай олон юм нуршаад яахав. Удахгүй Дайн ба Энх хамтлагийн тоглолт болох юм байна. Тэгээд тэрэндээ зориулж Асуулт Репэд тэмцээн зохиосон юм. Тэрэндээ би зүгээр оролцоод үзье гэж бодоод нэг дуу хийлээ. Уг нь бараг сарын өмнөөс эхэлсийн би гэж цагийг нь тулгадаг хүн дөнгөж сая ам мөлтөс хураалгаж дууслаа. За даа ёстой сонин юм болсоон. Бөөн олон хоолойгоор бадаг бүрээ өөр өөр дуулцан учир нь цагийг нь тулгачаад яараад алдку л бол яадын гээд кк.. Заза унасан бөхөд шалтаг мундку гэгчээр баахан шалтаг тооччихлоо.. Яадын түрүүлэх албатай биш гэж бодоол ширлээд өгцөн. та нар хувь хувьдаа дүгнэнэ биз. Сэтгэгдэл дээр шүүмж энээ тэрээгээ бичээрэй. Нээрээ чихэвчний мик-ээр бичсэн болохоор үнэн муу бичлэгтэй шүү. кк


      За ойрдоо блогтоо юм нэмж оруулалгүй нилээн удлаа. Энэ удаа нэг киноны талаарх өөрийн үзэл бодлоо бичье гэж бодлоо. Учир нь энэ кино надад маш их таалагдсан юм. Би ямар кино шүүмжлэгч биш review critic энээ тэрээ бичиж чадахгүй ч зүгээр нэг хэдэн юм сараачъя. Энэ ямар кино вэ гэвэл Resident Evil: After life юм.



Нэг зарын шинжтэй бичлэг хийчий. Шив шинээрээ байгаа ориг хэдэн пүүз зарнаа гэж. Үнэ үү гайгүй ээ ярилцаад болно биз ямар ч байсан үнээ цуг тавьчихая.

Nike Jordan Elements