twitter


Асуултын РЕП самбарт Мемүгийн сэдвийн дагуу текст гэж зохиогддог билээ. Хамгийн сүүлд "ТЭНЭГҮҮДИЙН ОРОН" гэсэн сэдвийн дор бичсэн миний райм кк. Мань толгойдоо аялаж байхдаа харсан зүйлүүдээ бичээд байгаан за тэгээд уншаад ойлгоно биздээ
 

Өглөө нарны халуун илч анисан зовхийг нэвт хатгана
Өчигдөр уусан юмны хойч ходоод дотрыг чанга атгана
Өнчин бодол хаа яваан, төөрсөн гэдэг нь илэрхий
Өртөө хиртэй алхахад нүдэнд тэнэгүүдийн орон гэж илэрхийн

Энэ хотын үүдэнд ирэхэд сэтгэхүй хэмээсэн пайз угтана
Үүд хаалгаа онгорхой орхиод оршин суугчид цөм нуугдана
Ялзралын дээд түвшин эцэстээ хүртэл энд оршино
Ямхын чинээ бодол минь тоостой цуг тэнд хоршино

Үзвэрийн билет авсан юм шиг хуучны дурсамж музейд холхино
Үйлдвэрийн хог шиг хаягдсан мэдлэгүүд олонх нь болхи юм
Үйлийн үр гэж энэ л байх хайхрахаа больсон тархи минь
Үнэтэй бүхнээ хуулж аваад формат товчийг дарах минь


Дараа завтай болохоороо 12 такт байгаа дээр нь дахиад нэмэх болно.

3 сэтгэгдэлтэй:

  1. Лаг бичжээ. Гэхдээ яг ингэж гүн утгатай бичихэд бүх утгыг нь ямар ч хүн ойлгохуйц болгохын тулд дор хаяж 16 такт байхгүй бол болохгүйм байна тиймаа? 12-т бүрэн утга нь гарахгүй байнаа чиний надад ярьж байсан шиг ;))

  1. Харин тиймээ тэгээд байгаан... Тэгээл дахиад нэмнэ гэсийн. Мемү сэдвээ 16 юмуу 20 болгочуул ч тэ

  1. haha za manai hun ch bituhen gadna shiruhen dairlada hulej awahas ur arga alga 2 udagin champ huni sanalig hundetgehes ur arga alga da

Post a Comment