twitter


          Дайн ба Энх хамтлагийг бид бүгд мэдэх болохоор тэдний тухай олон юм нуршаад яахав. Удахгүй Дайн ба Энх хамтлагийн тоглолт болох юм байна. Тэгээд тэрэндээ зориулж Асуулт Репэд тэмцээн зохиосон юм. Тэрэндээ би зүгээр оролцоод үзье гэж бодоод нэг дуу хийлээ. Уг нь бараг сарын өмнөөс эхэлсийн би гэж цагийг нь тулгадаг хүн дөнгөж сая ам мөлтөс хураалгаж дууслаа. За даа ёстой сонин юм болсоон. Бөөн олон хоолойгоор бадаг бүрээ өөр өөр дуулцан учир нь цагийг нь тулгачаад яараад алдку л бол яадын гээд кк.. Заза унасан бөхөд шалтаг мундку гэгчээр баахан шалтаг тооччихлоо.. Яадын түрүүлэх албатай биш гэж бодоол ширлээд өгцөн. та нар хувь хувьдаа дүгнэнэ биз. Сэтгэгдэл дээр шүүмж энээ тэрээгээ бичээрэй. Нээрээ чихэвчний мик-ээр бичсэн болохоор үнэн муу бичлэгтэй шүү. кк

Татаж авахыг хүсвэл энд дар
Аудионы rhyme:

Дахилт:
{Зүдэрсэн иргэдээ эргэн харчаач
Нулимастай хацрыг нь аргадан арчаач
За нэгдье залуусаа Монгол улсын төлөө
Эд баялаг бишээ гол нь эрх чөлөө} х 2удаа

Дэлхийн талыг эзэлж явсан бор ч гэсэн түүхтэй
Дээлээрээ гоёсон халх Монголын удам чи хүүхдээ
Гэрийн буйраар тамгалсан эрдэнэ бидний газар шороог
Гэтэж ирсэн харийн хүн хэзээ ч бүү хумсалж хороог
Чимэгхэн алт чинь гадаадад гараад дууслаа ш дээ
Гуравхан сая хүн чинь тэдэнд одоо ууслаа шдээ
Өдөр шөнөгүй зав зайгүй төр засаг нь хуралдаан
Хувьдаа завших мөнгөнийхөө төлөө амаа мэдэхгүй уралдаан
Хмгаалан харамлах ёстой бид Монгол улсаа
Харамсаад ч барахгүй нь ээ бид нутаг усаа
Битгий хая нусаа, энэ газар шороон дээрээ
Бүсгүйчүүд минь халх цусаа ариун байлгаж үзээрэй
Ядаж байхад манай засгийн хууль нь цоорхой
Ядууралд автсан гуйлгачингийн хувцас нь ноорхой
Шүүхийн тэндэх цагдаа нь сүүлгүй боохой
Шөнө оройн цагаар гэлдрэх галзуу нохой

Дахилт:

{Зүдэрсэн иргэдээ эргэн харчаач
Нулимастай хацрыг нь аргадан арчаач
За нэгдье залуусаа Монгол улсын төлөө
Эд баялаг бишээ гол нь эрх чөлөө} х 2удаа

 Бөртэ чоно Гуа Маралаас Боржигон Хонгириад
Будда бурхнаас ч илүү бөөгөөрөө онгироод
Бүх Монголчуудын гар нэгэн цагт зангираад
Бүрэн эзлээд бут нэргэсэн эртний нангиад
Үлдэгдэл хойч үе нь үндэстэн Хан
Үндэсний урлаг бас нүүдэлчидийн зан
Өвгөдийн заншил тэдэнд харъяалагдан
Үгүйрэхдээ хүрч нэгэнт уусан даган

Өглөө болгоод гадагшаа гарна
Эргэн тойрноо нэг харна
Энд ч тэнд ч шороо дарна
Сэтгэл дотор минь жиндэн даарна
Уур омог уйтгар гунигт
Уруу царайлж бүү туниг
Жигсаал цуглаанд жирийн иргэд
Чинжаал хутганд бүү нэрвэгд
Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий
Хойд урд хоёр хөрштэй дэр нэгтгэж цөөрхийн
Халх Монголын ард түмэн хамтдаа ерөнхий
Хаа ч явсан энэ дэлхийн гольтрог бөөрөнхий
Одоо Монголын ирээдүй үнэхээр бүрхэг байна ёо
Олон таван амлалтаас ганц нь биелэгдэхийг хар ёо
Орон улсынхаа төлөө бүгдээр ухаан мэдлэгээ зар ёо
Ордны гишүүдэд итгэж ханалаа өөрсдөө бүгдийг нь дар ёо

Дахилт:
{Зүдэрсэн иргэдээ эргэн харчаач
Нулимастай хацрыг нь аргадан арчаач
За нэгдье залуусаа Монгол улсын төлөө
Эд баялаг бишээ гол нь эрх чөлөө} х 2удаа

Хөх мөнх тэнгэрийн доор эзэгнэнхэн төрсөн
Хөх толбот ардууд минь хүн төрөлдөө төөрсөн
Хөсрий хужаанууд хөрсийг минь зөөсөн
Хүүхдийн цэлмэг хүсэл нь халтар цаас мөрөөснө
Ядуу хүн болон төрсөн бид юугаараа буруутай юм
Яг таньтай адилхан арван салаа хуруутай юм
Ямбатан дээдэс та майр том ар нуруутай юм
Ял асууж одоо босъё үгэн гар буутай юм
Алтны дэргэдэх гууль шарлана
Тэдний хажууд бид харлана
Тарган залуу гадаа нарлана
Бидний ирээдүй тэнд чарлана
Хойноос ирээд хот минийх
Хотонд ирээд хонь минийх
Ингэсээр тэгсээр энэ бүгд чинийх бас тэднийх
Ах нь дүүгээ аав нь хүүгээ алсаар л байна арай ч дээ
Алтан ургийн хаадууд минь атга шороогоо хараач дээ
Бор гэртээ би бол богд хар гэртээ би бол хаан
Босоо Монгол орон минь буурай ч гэсэн лаана

Дахилт:
{Зүдэрсэн иргэдээ эргэн харчаач
Нулимастай хацрыг нь аргадан арчаач
За нэгдье залуусаа Монгол улсын төлөө
Эд баялаг бишээ гол нь эрх чөлөө} х 2удаа

3 сэтгэгдэлтэй:

  1. хахаха лайтай лайтай хэлэх үг алга ёстой гоё шаажийнэ :-D

  1. ene bol gartsaagu avyas shuu!!! ene ih uranaar uneniig helsen goy bolson bn, ene erchee aldku shu amjilt....

  1. Үг нь гоё юм... Хоолойн чинь л кк.. Жоохон шахаад үглэвэл лаахаар байна

Post a Comment