twitter


      За ойрдоо блогтоо юм нэмж оруулалгүй нилээн удлаа. Энэ удаа нэг киноны талаарх өөрийн үзэл бодлоо бичье гэж бодлоо. Учир нь энэ кино надад маш их таалагдсан юм. Би ямар кино шүүмжлэгч биш review critic энээ тэрээ бичиж чадахгүй ч зүгээр нэг хэдэн юм сараачъя. Энэ ямар кино вэ гэвэл Resident Evil: After life юм.


      За тэхээр юун түрүүнд энэ киног дэлхий нийттэй хөл зэрэгцэн 3D гэх техникийн дэвшилээр нь толилуулж үзэгч бидний мэлмийг мялааж өгсөн ӨРГӨӨ кино театрын хамт олонд баярласанаа илэрхийлье.

Насны ангилал: +13
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 36 минут
Төрөл: Адал явдалт/Аймшгийн
Найруулагч: Paul W. S. Anderson
Гол дүрд: Milla Jovovich, Ali Larter, Wentworth Miller, Kim Coates, Spencer Locke,

Дистрибютер: Sony pictures releasing
Кино компани: Constantin Film, Impact Pictures
Кино бүтээсэн газар: АНУ
Өргөөгийн дэлгэцэнд: 2010.09.17

 Алиса хохирогчдыг сүнсгүй бие (зомби) болгон хувиргаж байгаа вирус тархсан ертөнцөөс амьд үлдэгсдийг аварч аюулгүй болгохоор аялалаа эхлэнэ. Алиса болон түүний багийнхан Umbrella Corporation-ы толгойлогч Albert Wesker-н эсрэг тулалдахаар хотод ирэхэд мянга мянган үхдэлүүдээр хот бүхэлдээ дүүрсэн эхм замбараагүй байдалаар угтана.

     Баахан оршилдчихлоо одоо гол сэдэвтээ оръё. Энэ кино бол үнэхээр тасарцан кино. Зохиол, дүр бүтээлт, хөгжим, зураглал гээд үнэхээр төгс болсон гэж би хувьдаа бодоод байгаа. Ялангуяа тэр 3d-ийн гайхамшгийг жинхэнэ мэдрүүлж байнаа. Нэг цагт нэг тэнхимд цуг үзсэн хүмүүс бүгд л дуу алдаж ЁООО ТАСАРЦАН гэж байх нь хэд хэдэн удаа чихэнд сонсогдсон юм. Шүрикэн маягийн од, бууны сум өөдөөс чиглээд ирж байхад өөрийн эрхгүй бултаж сандал дээрээ өндөлзөж байснаа нуух юун. Мөн хагарч буй шил задарсан усны хоолойноос гарч буй ус гээд л үнэхээр солиотой. Найруулагч Paul W. S. Anderson жижиг сажиг бүх л зүйлийг тооцож хийсэн байсан нь гайхалтай. Аймшгийн гэхээсээ илүү адал явдалтай тал нь давамгайлсан ч намайг л лав хэд хэдэн удаа цочоогоод авсан шүү золиг чинь кк. Үзэж суухдаа миний сэтгэгдэл үнэхээр өндөр байсан билээ. Ганц ч хором уйдаагүй. Кино эхлэхдээ л сонирхолтой тулаанаар угтсан бол төгсөхдөө ч тийм л хэвээрээ байсан. Маш сонирхолтой.
 Алиса-н дүрд тоглосон жүжигчин Milla Jovovich тэр олон хүнд элэментүүдийг гарамгай хийж байгаа нь бүүр ч их сэтгэл догдлуулж байсан юм. Бас тэр сүүлд гардаг 2 ротвиллер үүлдрийн нохой бол майр сүртэй. Мэдээж юм бүхэн 2 талтай учир Сайны хажуугаар саар санагдсан зүйл ч байсан.
   Энэ киноны нилээн хэдэн хэсгүүд надад олон киног дуурайсан юм шиг санагдуулсан. Жишээ нь Matrix киноны Neo шиг бууны сумнаас бултаж байгаа нь, мөн Prison Break киногоороо алдартай Wentworth Miller мөн л адил засан хүмүүжүүлэх газрын хонгилд хамгийн харгис алуурчиныг хоридог торонд байгаа нь бас тэрхүү газраас яаж зугтах аргыг ганцхан тэр л мэдэж байгаа нь Шоронгын Сүйрэл киног яалт ч үгүй санагдуулж байсан. Гэхдээ энэ гагцхүү миний л бодол байх. За ямар ч гэсэн сайхан кино болсон байна лээ. Шүүмжлэгчид оноо тавиад байдаг юм билээ. Би ч гэсэн оноогоор дүгнэе гэж бодлоо. 10аас 9.5 оноо. Дээр нь нэмж хэлэхэд сүүлд Avatar киног үзэж байхдаа түүнд 9,2 оноо тавихаар санагдаж байсан билээ. Тиймээс ямар кино болсон нь тодорхой биз. Дахин хэлэхэд миний л бодол.

Resident Evil: Afterlife$1,570,080$33,891,366
The American$487,849$30,099,954
Takers$402,997$49,346,064
Machete$401,382$22,635,804
Going the Distance (2010)$360,143$15,416,059
Eat Pray Love$346,551$75,985,804
The Expendables$306,378$99,647,253
The Other Guys$260,915$113,431,394
Inception$252,074$283,162,718
The Last Exorcism$207,146$38,902,021

Сүүлд box office-д ашиг орлогоороо нэгт явж байгааг нь дээрээс харж байгаа байх. Энд дарж traile-г нь үзээрэй.

1 сэтгэгдэлтэй:

  1. yoo!!! uzhiimsan bur horhoi hurgechlee kkk

Post a Comment