twitter


2010оны 9сарын 8нд Франц улс руу Монгол Францын хамтарсан "Хос Аяс" фестивалд оролцохоор явсан Монголын Хип Хоп урлагын томоохон төлөөлөгчдийн нэг чадварлаг эмэгтэй реппэр Gennie-н бичлэг Mongolian Bling сайтад тавигдлаа. Тэрээр тэнд Францын болон Монголын ардын хөгжимийн хамтлагтай хамтарсан тоглолтыг хэд хэдэн хотуудад хийсэн байна. Мөн Жэнни өөрийн шинэ цомог болох МОНГОЛЫН СУУ БИЛИГ-ээ тэнд түгээхээр авч явсан юм.