twitter

Showing posts with label My Rhymes. Show all posts
Showing posts with label My Rhymes. Show all posts

Драфтанд байсан юмнуудаа нэгтгээд орууллаа

Цагийн зүү тойрохоо болиод бөглүү дурсамжууд эргэлдэнэ
Цантсан цонхон дээр мартагдсан хэн нэгний царай гэрэлтэнэ
Цагтаа дурлаж бас хайрлаж явсан түүний дүр үзэгдэж
Царцаа шиг үсэрч явсан үеийн үйлийн үрээ үз гэж


Үлгэр үүрд биш гээд дээр хэдэн такт бичиж байсан санаж байгаа байх... Тэрний үргэлжлэл болгож хэдэн юм бичлээ.


Асуултын РЕП самбарт Мемүгийн сэдвийн дагуу текст гэж зохиогддог билээ. Хамгийн сүүлд "ТЭНЭГҮҮДИЙН ОРОН" гэсэн сэдвийн дор бичсэн миний райм кк. Мань толгойдоо аялаж байхдаа харсан зүйлүүдээ бичээд байгаан за тэгээд уншаад ойлгоно биздээ


          Дайн ба Энх хамтлагийг бид бүгд мэдэх болохоор тэдний тухай олон юм нуршаад яахав. Удахгүй Дайн ба Энх хамтлагийн тоглолт болох юм байна. Тэгээд тэрэндээ зориулж Асуулт Репэд тэмцээн зохиосон юм. Тэрэндээ би зүгээр оролцоод үзье гэж бодоод нэг дуу хийлээ. Уг нь бараг сарын өмнөөс эхэлсийн би гэж цагийг нь тулгадаг хүн дөнгөж сая ам мөлтөс хураалгаж дууслаа. За даа ёстой сонин юм болсоон. Бөөн олон хоолойгоор бадаг бүрээ өөр өөр дуулцан учир нь цагийг нь тулгачаад яараад алдку л бол яадын гээд кк.. Заза унасан бөхөд шалтаг мундку гэгчээр баахан шалтаг тооччихлоо.. Яадын түрүүлэх албатай биш гэж бодоол ширлээд өгцөн. та нар хувь хувьдаа дүгнэнэ биз. Сэтгэгдэл дээр шүүмж энээ тэрээгээ бичээрэй. Нээрээ чихэвчний мик-ээр бичсэн болохоор үнэн муу бичлэгтэй шүү. кк


Гэртээ чихэвчний микээр бичсэн болохоор жоохон муу бичсэн дээрээс нь цагийн дотор л хийсэн болохоор... Заза өөрийгөө өмөөрөөд яахав сонсоол үз тэгээл болоо...
http://www.4shared.com/audio/ih1mJ5Du/CeZi_intro.html


Cezi интрогоо эхэллээ хэдэн такт явъя
Шинэхэн төрсөн үгсээр өөрийгөө танилцуулъя
Шилдэгүүдтэй АС репийн форумд цуг чуулъя
Ширхэг бүрээр нь эхнээс нь цувчуулъя

Бүх хип хоп рыцаруудыг удирдана би цызарь
Бие сэтгэлийг минь няцаахгүй би бульдозер
Ритм-д таарулж райм санаачлана би бол leader
Рингэн дээр өсөөтнөө унагах би бол header

Мэндэлж дууслаа та нартай сүүл толгойгоор тактлана
Мэргэжил болсон юм хойно мэдээж үл пактлана
Мэл гайхаад нэмэргүй энэ хичээлээс актлана
Мэдрэлд чинь богино холбоогоор контактлана

Мэрэгчин тэрэгчин түлээчингийн хэн бэ гуайн ч надад хамаагүй
Мэргэжил ингэж л иргэнэ чиг л санасангүй одоо яахав падгүй
Хэрэгтэй эрхтэй зэрэгтэй хүмүүсийн хэн нь ч надад заадаггүй
Хэзээ ч үнэн энэ байна худлаа шааж баадаггүй


За тэгэхээр нэгэнт л ритмд тааруулан райм сараачна гээд нэртэй блог юм хойно асуулт репийн сэдвийн дагуу текстэнд бичиж байсан хэдэн раймаа хийчий...