Драфтанд байсан юмнуудаа нэгтгээд орууллаа
Цагийн зүү тойрохоо болиод бөглүү дурсамжууд эргэлдэнэ
Цантсан цонхон дээр мартагдсан хэн нэгний царай гэрэлтэнэ
Цагтаа дурлаж бас хайрлаж явсан түүний дүр үзэгдэж
Царцаа шиг үсэрч явсан үеийн үйлийн үрээ үз гэж
Хоолойны өнгө нь хүртэл чихэнд танил хэвээр
Хоромхон зуур л мартаснаа үүрд хэмээн
Цэвэр томоогүй насны шохоорхол гэж би хэлэхгүй ээ
Цэцэг цэврүү шиг түүнтэйгээ үүрд гэсэн ч биелээгүй ээ
Өнөөдөр чи өчигдөрөө бодолгүй зөвхөн урагшаа тэмүүл
Өнгөрсөндөө харамсах харууслаа март зовлонг бүү нэмүүл
Ганц амьдрах амьдралдаа гэрэл гэгээ нэмүүл
Гарцаагүй амжилтанд хүрэхэд нэг л хуруу дутна
Ганцаардал гашуун дурсамж сэтгэлийн гүн харанхуйд
Гарах гарцгүй түгжигдсэн бодол руугаа өнгийж харангуут
Гарцаагүй үзэн ядалт, уур бухимдлаар манантана
Ганц л удаа үүл арилж өглөөний нар мандана
Эгэл нийгмийн энгийн иргэн ядуусын хүрээлэл
Эсэн мэнд торних эрхтэй хүүхэд ажиллаж гүрийгээл
Эрхэм нандин хүслээ мартаж эрхлэх нь бүү хэл
Эртэдсэн амьдралын гараа нь эхнээсээ л үхмэл
February 18, 2011 at 3:18 PM
Hairtai chamaigaa tevreed neg enhriilehsen
Hartsiig chin oortoo tataad neg suuhsan
Hamag buhnee uchirlaj yariltsahsan
Hajuud min chi bdagch boloosoi