twitter


Үлгэр үүрд биш гээд дээр хэдэн такт бичиж байсан санаж байгаа байх... Тэрний үргэлжлэл болгож хэдэн юм бичлээ.


Яруу найрагч болох шахам шүлгүүд минь ундаржийсан
Ялгуусан тэр их хайр нь гэтэл бага багаар унтаржийсан
Яагаад ч юм итгэл сэтгэл нэг л мэдэхэд дундаржийсан
Ямартай ч, чамайг гэх хайр үлгэрийн номонд л байсан
Сайхан үгсээр цаасан малгай өмсүүлчээд явахдаа
Салтаа чинь ариун байсан гэвэл ёстой үлгэр байхдаа
Духлаа аашсан царайны чинь цаадхыг нээн харангуут
Дахилтгүй болсноо ойлгож билээ цээжний гүн харанхуйд
Тэртээх тэр шөнө тэргэл сар тэнгэрт мандсан санахгүй л байх
Тэгэхэд чамайг тэнд хүлээсэн шөнөжин, дахиж манахгүй л байх

Үүнийг л би чамаас хүснэм
Өнгөрснөөс болж зүрхээ би юунд зүснэм
Өөр нэгэнг олохын тулд өөртөө чи өнгө зүс нэм
Өр нимгэн залуутай таараасай гэж хүсэхийм
Анх эхлээд чиний зөөлөн занд дасаж бундарсан
Арчаагүй хуурамч байсныг чинь мэдсэн ч нуун дарсан


Хайртай хайртай сда худал үгийг чинь чөтгөр аваг
Хажууханд байхдаа хүртэл араар тавьна Дорж Дагва

Намайг гэсэн сэтгэлээ булшлаад ядаж дөчин ес хонуулчих
Надаас ондоо хэн нэгэнд өөрийгөө үүрд зориулчих

Заза ингээд дуусгая дөө анхаарал шал өөр юм лүү явчихлаа хэхэ.

1 сэтгэгдэлтэй:

  1. өмнөх бичсэн эхлэл нь бол аймар таалагдсан сүүлийн энэ нь жоохон утга нь өөр болцон юм шиг санагдлаа гүү юу гэхдээ ямартайч эхлэл хэсэг нь бол аймар гоё болсон байна өөө :)

Post a Comment