Гарчигийг бол зүгээр толгойд орсоноороо биччихлээ
Чи бид 2т чихэр бурам шиг явсан үеүд өчнөөн
Чин сэтгэлээр хайрлаж байсан мөчүүд төчнөөн
Чихэвчнийхээ нэгийг зүүлгээд автобусанд хамтдаа
Чимэг зүүлтээр хослож байсан хором бүр амттай
Өглөөнөөс үдшийг хүртэл гараас чинь хөтлөөд
Өвдөглөж гуйгаад гэргийгээ болгоно цугтаа өтлөөд
Үр ач нараа өсөхийг харна ямар сайхан гээч
Үлгэр мэт амьдралыг үүрд хоёул амтлана гэж
Мөрийн хөтөлбөр мэт бүгдийг төлөвлөнө гэвч бүтээгүй
Мөрөөдөл болон сарнихыг чамаас өөр хэн ч мэдээгүй
Хайлаад урсахыг нь харсаар байгаад алдсан тэр мөхөөлдөс
Халуун хайрыг минь дахиж мэдрэхгүй яг өнөөдрөөс
Үхтэл үргэлжлэх үүрдийн үлгэр үнэндээ үүгээр
Үүл болон замхарлаа хэзээд харуусах түүхээр
Хуучирч шаргалтсан хуудсыг нь би хэзээ ч сөхөхгүй
Учирч дурлах сэтгэл минь дахиж үүн шиг бөхөхгүй
За за нэг иймэрхүү райм бичлээ. Энэ эхний 16 такт. Хэрвээ үүгээр дуу хийвэл эхний бадаг гэсэн үг. Сэтгэгдэлээ доор бичнэ гэж найдъя.
September 2, 2010 at 6:07 PM
Пизда гэж чиний рааямуудаас хамгийн шилдэг нь энэ! Өөр юу ч биш зөвхөн энэ! Миний мэдэх чиний хамгийн утга төгс, уран яруу хамгийн төгс рааям!