twitter


Гарчигийг бол зүгээр толгойд орсоноороо биччихлээ

Чи бид 2т чихэр бурам шиг явсан үеүд өчнөөн
Чин сэтгэлээр хайрлаж байсан мөчүүд төчнөөн
Чихэвчнийхээ нэгийг зүүлгээд автобусанд хамтдаа
Чимэг зүүлтээр хослож байсан хором бүр амттай
Өглөөнөөс үдшийг хүртэл гараас чинь хөтлөөд
Өвдөглөж гуйгаад гэргийгээ болгоно цугтаа өтлөөд
Үр ач нараа өсөхийг харна ямар сайхан гээч
Үлгэр мэт амьдралыг үүрд хоёул амтлана гэж
Мөрийн хөтөлбөр мэт бүгдийг төлөвлөнө гэвч бүтээгүй
Мөрөөдөл болон сарнихыг чамаас өөр хэн ч мэдээгүй
Хайлаад урсахыг нь харсаар байгаад алдсан тэр мөхөөлдөс
Халуун хайрыг минь дахиж мэдрэхгүй яг өнөөдрөөс
Үхтэл үргэлжлэх үүрдийн үлгэр үнэндээ үүгээр
Үүл болон замхарлаа хэзээд харуусах түүхээр
Хуучирч шаргалтсан хуудсыг нь би хэзээ ч сөхөхгүй
Учирч дурлах сэтгэл минь дахиж үүн  шиг бөхөхгүй

За за нэг иймэрхүү райм бичлээ. Энэ эхний 16 такт. Хэрвээ үүгээр дуу хийвэл эхний бадаг гэсэн үг. Сэтгэгдэлээ доор бичнэ гэж найдъя.

3 сэтгэгдэлтэй:

  1. Пизда гэж чиний рааямуудаас хамгийн шилдэг нь энэ! Өөр юу ч биш зөвхөн энэ! Миний мэдэх чиний хамгийн утга төгс, уран яруу хамгийн төгс рааям!

  1. Хаха мань чинь иймэрхүү хайр майрыг бол бичнэ шд... Бичээд байдаггүй л болохоос гээд бүлт үсрээд айн
    Tnx hommie

  1. Duu bolgochvol goy bolohoor shinjtei dee

Post a Comment