Дээр үед найз охинтойгоо муудалцаад бичиж байсан нэг ийм шүлэг байна хаха балайн... Гэхдээ л энэ шүлэг бараг бид хоёрын үерхэлийн сүүлийн цэг нь болсон байхаадаа. Гэхдээ тэр уншаагүй л дээ уншаад ч яах юм.
Хэний ч мэдэхгүй тэр нэгэн ертөнцөд ганцаараа
Хэмнэлт зүрхээ дараад би чамайгаа бодож байна
Хэлсэн үг бичсэн зурвас гээд бүгдийг эргэцүүлээд ч
Хир их хайртайг чинь тунгааж үл чаднам, би
Би гэж чухамдаа хэн болохыг
Буруу зөрүү ч гэсэн чи дотроо нэг бод л доо
Бурхан чөтгөр гэж юу болохоос ч илүүтэй
Бусдаас ч их мэдэж баймаар ийн
Уурандаа хэлсэн үгс чинь худлаа гэдгийг мэддэг ч
Ухаандаа надаас өөрд хайртай чинь үнэн гэжүү
Утсаа унтраагаад хаашаа ч явсан чи
Урдаас чинь дуугардаггүй үерхэлийг чи олох болов уу?